Javascript must be enabled in your browser to use this page.
Please enable Javascript under your Tools menu in your browser.
Once javascript is enabled Click here to go back to mongolmedee.net

Зэсийн ханшны үзүүлэлт Нефтний ханшны үзүүлэлт Дэлхийн Цаг

Ардын Дуунууд

Дуунууд Сонсъёо
1. Сэндэр Охин
2. Гандий Мод
3. 4 Настай Халиун
4. Цэгхэрлэн харагдах уулс
5. Судгийн ногоо
6. Мэлхий
7. Буянт Гол
8. Хурсан Ташуур
9. Алгирмаа
10. Идэр Жинчин
11. Хоёр Сэтгэл
12. Эрүү Цагаан Болжмор
13. Уяхан Замбуутив
14. Хөх Торгон Дээл
15. Сүнжидмаа
16. Цомбон туурайт
17. Гандан Уулын Цэцэг
18. Жаахан Шарга
19. Хэл Хуур
20. Сийлэн Бөөр
21. Үлэмжийн Чанар





Код гээсэн
Эрх үүсгэх
RSS Link
http://www.olloo.mn/pic/images/0801/0104/web.jpgААЛЗНЫ ТОР – 5 Өмнөтгөл

Аалзны тор өгүүлэл анх гарснаас хойш даруй дөрвөн жил өнгөрлөө. Үүнээс хойш “Аалзны тор - 3”, “Аалзны тор - 4” гэсэн өгүүллүүдийг Монгол улсын иргэн миний бие тус тус бичиж хэвлүүлсэн билээ. “Аалзны тор – 2” гэсэн бичвэр надад хамаагүй, зөвхөн эхний өгүүллийг унтраах, гуйвуулах зорилготой юм байна гэдгийг гярхай уншигч нарт зориулж нэгэнт өгүүлсэн. Үүнээс гадна “Аалзны тор - 5”, “Аалзны тор - 6” гэх мэтийн цувралууд ч гарч байсан нь надад огтоос хамаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Уншъя
 
Монголын эрх чөлөөг АНУ хамгаалах цаг ирлээ
(ЧИНГЭС ПУТИН)

АНУ-ын Ази судлалын  "American Enterprise Insti­tute" хүрээлэнгийн  эрдэм шин­жил­гээний ажилтан  Майкл Ослины бичсэн "Чин­гэс Путин" нийт­лэ­лийг "Wall Street Journal" сэтгүүл нийтэлснийг со­нирхуулъя.

Вашингтон Иракийн асуу­далд хамаг анхаарлаа хан­дуулж байхад ОХУ  Евроазид  нөлөөгөө улам бүр бэх­жүүл­сээр байна.  Хэрвээ АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч Оро­сын энэ байдлыг төдийлөн анхаарахгүй өнгөрөөх юм бол  Азид хөгжиж буй ардчилалд аюул учирч магадгүй. Ингэс­нээр  дэлхийд  ашигт малт­ма­лаараа тэргүүлдэг улс, АНУ хоёрын хооронд страте­гийн зөрчилдөөн үүсч магад­гүй юм.

Сэтгэгдэл (9) | Уншъя

 
Монголын Хятад синдром

Ола Вон - Фар Ийстэрн Экономик Рэвью , 2008-4-20

Дэлхийн ард түмний анхаарал Төвд дэх Хятадын засаглал болон соёлын давамгайллыг эсэргүүцсэн Буддынханы эсэргүүцэл дээр төвлөрөөд байгаа энэ цаг үед Хятадын өөр нэгэн хөрш улс арай аядуу зөөлөн маягаар эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Монголд Хятадын эсрэг үзэл ихээхэн дэлгэрч байна. Хөх Монгол хэмээх хэт үндсэрхэг бүлэглэл хятад эртэй унтсан эмэгтэйчүүдийг үйлдэл дээр нь барьж аван, үсийг нь хусах жишээтэй. Хөх Монголын удирдах зөвлөлийн гишүүн Дамдинсүрэнгийн Гансүрэн хэлэхдээ “энэ нь тэдний өөрсдийнх нь төлөө юм. Жижиг үндэстэн өөрийнхөө цусыг булингартуулалгүй цэвэр байлгаснаар л оршин тогтноно” хэмээж байна.

Сэтгэгдэл (18) | Уншъя

 
Н.НАРАНБААТАР: Нүүрсээ угааж, савлавал нэг тоннын
экспортын үнэ нь 130-150 ам.долларт хүрэх боломжтой

И.ОТГОНЖАРГАЛ (2008-06-02)
“Тавантолгой” хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Н.Наранбаатартай ярилцлаа. -Танай компанийг “Тавантолгой транс”, эсвэл “Таван толгой” төсөлтэй андуурах нь бий. “Тавантолгой” ХК-ийнхаа талаар товч танилцлахгүй юу?

-Таван толгой нүүрсний уурхайн орд газар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо багийн нутаг дахь таван жижиг толгойн нэрээр нэрлэгдсэн юм. Тус орд газар нь Өмнөговь аймгийн төв Даланзадгадаас зүүн тийш 98, Цогтцэций сумаас 15, Улаанбаатараас 550 км буюу далайн түвшнээс дээш 1500-1830 метрийн өндөрлөгт оршдог. 1890-ээд оны үеэс газрын хөрсөн дээр гарсан нүүрсийг орон нутгийн дархчууд ашиглаж, хаттай төмрийг уяраан хайч, хутга, хавх хийдэг байж.

Сэтгэгдэл бичих | Уншъя

 

Дахин хоёр сэтгүүлч баривчлагдлаа

Хил Хязгааргүй Сэтгүүлчид    2008 оны 5 сарын 07    www.rsf.org

Хил Хязгааргүй Сэтгүүлчид байгууллага нь Хятадын эрх баригчид Наранбилиг хэмээх сэтгүүлчийг Өвөр Монголд 20 хоногийн турш хорьсоны эцэст нэг жилийн гэрийн хорионд байлгах шийдвэр гаргасныг буруушааж байна. Түүнчлэн зохиолч Жоу Юанжиг 5 сарын 3-нд “төр засгийн удирдлагуудыг түлхэн унагаахад турхирсан” хэмээх үндэслэлээр хорьсоныг мөн буруушааж байна. Яг л ийм үндэслэлээр Хятадын олон эрдэмтэн мэргэд, сэхээтнүүд ял эдэлж байгаа билээ.

Сэтгэгдэл бичих | Уншъя

 

Монголын зохиолч гэрийн хорионд орлоо

Чөлөөт Ази Радио 5 сарын 6, 2008 Washington DC. USA

Монголын авьяаслаг зохиолч 20 хоногийн турш шоронд хоригдсоны дараагаар суллагдсан боловч одоо гэрийн хорионд хатуу чанд хяналтын дор хоригдож байна. Түүний гэрийг мөн нэгжсэн байна. Гадаадад амьдрагч тус улсын иргэд хэлэхдээ Хятад нь үндэсний цөөнхийн бүлгүүдийг Олимпийн тоглолт болохоос өмнө шалган, тоглолтын үеэр ямар нэгэн салан тусгаарлах үзлийн тэмцлээс болгоомжилж байна.

Хонг Конг -- Өвөр Монгол дахь Хятадын эрх баригчид Монголын нэртэй зохиолчийг гэрийн хорионд байлгаж байгаа бөгөөд гадаадад амьдрагч тус улсын иргэд үзэхдээ Бээжингийн Олимпийн тоглолтоос өмнө элдэв салан тусгаарлах тэмцлийг таслан зогсоох үйл ажиллагааны нэг хэсэг хэмээн үзэж байна.

Сэтгэгдэл (1) | Уншъя

 
Монгол Хүн

ГЭМШИЛ
Төрүүлж өсгөсөн эх эцгээ дээд тэнгэртэй зүйрлэж элбэрэл ачийг нь хариулах учиртайгаа дуу шүлгэндээ тэрлэж, бурууг зөвтгөж зөвийг буруутгаж цэц булаалдах хэрнээ аав ээжийгээ амидад нь ачилж хөлийг нь хучиж амьсгаа хураах мөчид нь толгойг нь түшиж суух хувьтай хүмүүн чухам хэр олон бол?!

Аж амьдралын мөр хөөж, "аз жаргалын" эрэлд мордож, эрээд олдохгүй "эрдэнийг" сураад олдохгүй "сувдыг" харийн нутгаас далайн чанадаас олж ирэхээр мордсон бидэн хүний газар гүний нутагт үсээ цайж үеэ өнгөртөл сууж нуруугаа бөгтийж хуруугаа хөштөл ажиллавч, эдлээгүй бүхнээ эдэлж идээгүй бүхнээ хүртэвч, энэ биений “мөнхийн” хүслийг гүйцээж эрлийн эцэст хайсан эрдэнээ олохоо болиод, эргэж ирнээ гээд орхисон ээж ааваа эрээн мяраан эд, ногоон мөнгөөр хуурч, хүний газрын өнгө мөнгөнд шүтсэн хүсэлдээ хүлэгдэн эх нутгаа зорин ээждээ эргэж очихоо умартан, "аргагүйн эрх" амьдралын бэрхээр шалтаг хийвч, өөрийгөө зөвтгөн өрөөлтэй барьцан өнөөдрийг аргацаавч хожмын нэгэн өдөр хожуудсан тэр л мөчид хайсан тэр жаргал нь хаахна байсныг харах бизээ, гэмшил ухаарал хур болон буух агшинд амьдралын утга учир аз жаргал гэдэг хүний нутгын хатавчинд бус алдхан биений чинь амин газар, аав ээжийн чинь баярын магнайд, алаг үрсийн чинь хүлээсэн сэтгэлд, монгол хүний чинь хийморь лундаанд байдгийг ойлгох буюу.

Сэтгэгдэл (3) | Уншъя

 
Цагаачлалын баривчлагаа

Поствилл, Айова муж -
Кошер мах боловсруулах үйлдвэрийн 400 орчим цагаач ажилчдыг Цагаачлалын албанаас баривчилсан байна. Энэ нь Америкийн түүхэн дэх хамгийн том хэмжээний баривчлагаа бөгөөд Улсын Аюулгүйн Албаны нисдэг тэрэг болон тээврийн хэрэгслүүд бүхий зэвсэглэсэн хүчин энэхүү 2600 хүн ам бүхий жижиг хотын кошер мах бэлтгэдэг үйлдвэрийн үйл ажиллагааг зогсооход хүргэсэн төдийгүй уг хотын амьжиргааны тогтвортой байдлыг алдагдуулахад хүргэж байна хэмээн хотын оршин суугчид эсэргүүцэж байна. Энэ үйлдвэр нь улсын кошер мах, махан бүтээгдхүүний 50%-ийг хангадаг бөгөөд энэ баривчилгааны улмаас уг төрлийн махан бүтээгдхүүний хангамж буурах, үнэ нэмэгдэх магадлалтай.

Сэтгэгдэл бичих | Уншъя

 
Авто машинаа хураалгах явдал ихэсч байна.

Америкийн эдийн засгийн хүндрэлийн улмаас авто машины зээлийн эрсдэл сүүлийн үед ихээхэн нэмэгдэж байна. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар " JJ Repo Man" хэмээх жижиг бизнес эрхлэгч Жон Андерсон 100 гаруй машин хураах захиалга авснаа ярьж байна, тэрээр хэлэхдээ ихэнх зээлээр машин худалдан авсан хэрэглэгчид "Төлбөрийн чадваргүй болсон тул машинаа ирж хурааж ав" гэсэн бичиг ирүүлэх болсон байна. "Эдгээр хүмүүс машиний зээлийн төлбөр, даатгал, өндөр үнэтэй шатахуун энэ бүгдийг төлж дийлэхгүйд хүрснээс машинаа хураалгаж байна, тэдний 75% нь хувийн байшингаа ч алдаж байгаа, энэ бүгд зах зээлийн замбараагүй, найдваргүй байдлыг үүсгэж байна" гэж тэрээр ярьж байлаа.

Сэтгэгдэл бичих | Уншъя

 
<< Эхлэл < өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

mod_dbrss2 AJAX RSS Reader poweredbysimplepie